Мэдээний дэлгэрэнгүй

2022-11-11
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.11.11, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Баасан гарагт ТОП-20 индекс +0.38% (+131.78 нэгж)-иар өсч 35,069.23 нэгжид хаагдсан бол MSE-А индекс +0.77% (+101.73 нэгж)-иар, МSE-В индекс +0.14% (+16.38 нэгж)-иар мөн өсчээ.

ТОП-20 индексийн өсөлтөд нөлөөлсөн хувьцаа:

I зэрэглэлийн хувьцаа:
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш +4.61%-иар
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш +1.74%-иар
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн ханш +2.86%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Тавантолгой [MSE:TTL]:                   +6.6 тэр.₮-өөр өсч 439.5 тэр.₮
2. Инвескор ББСБ [MSE:INV]:              +5.4 тэр.₮-өөр өсч 340.8 тэр.₮
3. АПУ [MSE:APU]:                               +2.1 тэр.₮-өөр өсч 1,490.3 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Эрдэнэ ресурс [MSE:ERDN]:              -1.5 тэр.₮-өөр буурч 222.8 тэр.₮
2. Улсын их дэлгүүр [MSE:UID]:            -1.3 тэр.₮-өөр буурч 149.2 тэр.₮
3. Тандэм инвест ББСБ [MSE:VIK]:        -0.9 тэр.₮-өөр буурч 21.5 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Баасан гарагт үнэт цаасны хоёрдогч зах дээр 634,286 ширхэг үнэт цаас 816.4 сая төгрөгөөр зарагдав.
Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      17 компанийн 398,536 ширхэг хувьцаа 103.9 сая.₮
-          II зэрэглэлд:                     11 компанийн 143,293 ширхэг хувьцаа 19.2 сая.₮
-          III зэрэглэлд:                      3 компанийн 32,584 ширхэг хувьцаа 1.7 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 54,995 ширхэг нэгж эрх 9.7 сая.₮
-          Компанийн бонд:                 1 компанийн 4,878 ширхэг хувьцаа 487.4 сая.₮
-          ХБҮЦаас:                            2 компанийн 1,947 ширхэг үнэт цаас 194.4 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 809
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 114 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 102 хэлцэл
- Монос хүнс [MSE:MFC]-ийн хувьцаанд 85 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал [MSE:MNDL]-ийн 103,008 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ [MSE:APU]-ны хувьцаа 36.4 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй арилжигдсан байна.

Хүнсний салбарын 139,981 ширхэг хувьцаа 54.9 сая төгрөгөөр арилжигдан салбарын дүнгээр тэргүүлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 15 компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцааны ханш буурлаа. Ремикон [MSE:RMC]-ийн ханш +8.16%-иар өсч, Женко тур бюро [MSE:JTB]-ийн хувьцааны ханш -6.39%-иар уналаа.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш -0.41%-иар бууран 876.21₮-т, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш -0.07%-иар буурч 109.0₮-т хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.



Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.