Мэдээний дэлгэрэнгүй

2022-11-14
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.11.14, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
3 өдөр дараалан өсөлт үзүүлээд байсан ТОП-20 индекс өнөөдөр -1.74% (-608.75 нэгж)-ийн уналт үзүүллээ. Гол индексийг дагаад MSE-А индекс -0.35% (-45.79 нэгж)-иар, МSE-В индекс -0.95% (-115.10 нэгж)-иар буурсан байна.

ТОП-20 индексийн уналтад нөлөөлсөн хувьцаа:

I зэрэглэлийн хувьцаа:
- Монгол шуудан [MSE:MNP]-ийн ханш -8.89%-иар
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш -1.84%-иар
- АПУ [MSE:APU]-ийн ханш -0.78%-иар
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн ханш -1.77%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -5.65%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Эрдэнэ ресурс [MSE:ERDN]:               +3.1 тэр.₮-өөр өсч 226.0 тэр.₮
2. Тандэм инвест ББСБ [MSE:VIK]:         +0.9 тэр.₮-өөр өсч 22.5 тэр.₮
3. Сүү [MSE:SUU]:                                 +0.8 тэр.₮-өөр өсч 157.8 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Төрийн банк [MSE:SBM]:                   -22.0 тэр.₮-өөр буурч 507.0 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                                -11.7 тэр.₮-өөр буурч 1,478.6 тэр.₮
3. Улсын их дэлгүүр [MSE:UID]:              -8.4 тэр.₮-өөр буурч 140.8 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдрийн арилжаагаар 377,532 ширхэг үнэт цаас арилжигдаж, хөрөнгө оруулагчид 136.8 сая төгрөгийн арилжаа хийгдэв.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      19 компанийн 273,556 ширхэг хувьцаа 94.6 сая.₮
-          II зэрэглэлд:                     13 компанийн 54,958 ширхэг хувьцаа 11.6 сая.₮
-          III зэрэглэлд:                      5 компанийн 17,067 ширхэг хувьцаа 928,594₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 31,934 ширхэг нэгж эрх 9.0 сая.₮
-          Компанийн бонд:                 2 компанийн 17 ширхэг хувьцаа 5.5 сая.₮
-          ХБҮЦаас:                            1 компанийн 150 ширхэг үнэт цаас 15.0 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 938
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 183 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 82 хэлцэл
- Монос хүнс [MSE:MFC]-ийн хувьцаанд 82 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Дархан нэхий [MSE:NEH]-ийн 59,352 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ [MSE:APU]-ны хувьцаа 51.0 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй арилжигдав.

Хүнсний салбарын 133,115 ширхэг хувьцаа 68.0 сая төгрөгөөр арилжигдан салбарын дүнгээр тэргүүлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 8 компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцааны ханш буурсан байна. Говийн өндөр [MSE:JGL]-ийн ханш +15.0%-иар өсч, Стандарт проперти групп [MSE:BBD]-ийн хувьцааны ханш -14.63%-иар уналаа.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш -1.98%-иар унаж 858.87₮-т, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш -2.58%-иар буурснаар 106.19₮-т хаагдлаа.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.



Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.