Энэ сарын 3-ны өдөр Монголын шуудан [MSE:MNP]-ийн 2.1%-тай тэнцэх хувьцаа багцын арилжаагаар зарагдсан. Энэ нь тус компанийн хувьд 2022 онд хийгдэж буй 2 дахь том арилжаа болсон бөгөөд хэлцлийг тухайн өдрийн ханшаар /748.0₮/ нийт 1.54 тэрбум төгрөгөөр арилжигдсан.
Дээрх арилжааг Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн зүгээс хийсэн ба үүний үр дүнд компанийн эзэмшил 23.6%-иас буурч 21.53%-т хүрлээ. Харин төрийн эзэмшил 66%-д ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Одоогоор дээрх хувь хааншаа шилжсэн талаар мэдээлэл гараагүй байна.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:MNP | 2015-12-16 | 99 586 363 | 770,5 (2023-09-22) |