Мэдээний дэлгэрэнгүй

2022-11-21
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.11.21, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекс -1.03% (-351.80 нэгж)-иар, MSE-А индекс -0.43% (-57.58 нэгж)-иар буурч хаагдсан бол МSE-В индекс +0.38% (+45.33 нэгж)-иар өслөө.

ТОП-20 индексийн бууралтад нөлөөлсөн хувьцаа:
I зэрэглэлийн хувьцаа:
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн ханш -2.78%-ир
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш -0.91%-иар
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн ханш -1.07%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -5.38%-иар 

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Эрдэнэ ресурс дев.корп [MSE:ERDN]:         +6.6 тэр.₮-өөр өсч 223.2 тэр.₮
2. Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]:           +3.2 тэр.₮-өөр өсч 97.3 тэр.₮
3. Улаанбаатар хивс [MSE:UBH]:                     +1.7 тэр.₮-өөр өсч 13.0 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Улсын их дэлгүүр [MSE:UID]:                       -7.4 тэр.₮-өөр буурч 130.4 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                                           -4.2 тэр.₮-өөр буурч 1,481.8 тэр.₮
3. Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]:       -4.0 тэр.₮-өөр буурч 134.9 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Даваа гарагт хувьцаа болон бусад төрлийн 3.5 сая гаруй ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 928.2 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      19 компанийн 247,605 ширхэг хувьцаа 160.2 сая.₮
-          II зэрэглэлд:                     12 компанийн 383,603 ширхэг хувьцаа 596.9 сая.₮
-          III зэрэглэлд:                      5 компанийн 41,290 ширхэг хувьцаа 2.3 сая.₮
-          Block trade:                         1 компанийн 2.8 сая ширхэг хувьцаа 167.6 сая.₮
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 25,229 ширхэг нэгж эрх 13.3 сая.₮
-          Компанийн бонд:                 2 компанийн 149 ширхэг бонд 14.8 сая.₮
-          ХБҮЦаас:                            1 компанийн 1 ширхэг үнэт цаас 99,800₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 690
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 93 хэлцэл
- Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]-ийн хувьцаанд 68 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн хувьцаанд 54 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]-ийн 240,069 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Баянгол зочид буудал [MSE:BNG]-ны хувьцаа 474.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлэв.

Аялал жуулчлалын салбарын 14,614 ширхэг хувьцаа 474.9 сая төгрөгөөр арилжигдан салбарын дүнгээр тэргүүлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 15 компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцааны ханш буурлаа. Үүнээс Монноос [MSE:MNS]-ийн ханш өдрийн дээд +15.0%-иар өссөн бол Айтүүлс [MSE:ITLS]-ийн хувьцааны ханш -6.86%-иар унав.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш -2.39%-иар, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш -1.44%-иар тус тус унасан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.



Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.