Мэдээний дэлгэрэнгүй

2022-11-22
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.11.22, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:

ТОП-20 индекс -2.05% (-694.22 нэгж)-иар унаж 33,220.92 нэгжид хаагдсан бөгөөд ийнхүү сүүлийн 3 өдөрт нийт 4.9%-иар унаад байна. Харин MSE-А индекс +2.13% (-282.52 нэгж)-иар өссөнөөр 13,521.52 нэгжид, МSE-В индекс -1.55% (-186.0 нэгж)-иар унаж 11,805.51 нэгж хүрлээ.

ТОП-20 индекс унахад нөлөөлсөн хувьцаа:

I зэрэглэлийн хувьцаа:
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш -4.94%-ир
- Тавантолгой [MSE:GOV]-ийн ханш -1.79%-иар
- АПУ [MSE:APU]-ийн ханш -1.08%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -8.08%-иар 
- Эрдэнэ ресурс дев.корп [MSE:ERDN]-ийн ханш -2.50%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Мик холдинг [MSE:MIK]:            +26.9 тэр.₮-өөр өсч 368.6 тэр.₮
2. Сүү [MSE:SUU]:                           +2.7 тэр.₮-өөр өсч 163.9 тэр.₮
3. Түмэн шувуут [MSE:TUM]:            +1.3 тэр.₮-өөр өсч 64.2 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Инвескор ББСБ [MSE:INV]:         -16.6 тэр.₮-өөр буурч 319.2 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                         -15.9 тэр.₮-өөр буурч 1,465.8 тэр.₮
3. Улсын их дэлгүүр [MSE:UID]:     -10.5 тэр.₮-өөр буурч 119.8 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдөр үнэт цаасны хоёрдогч зах дээр нийт 3.5 сая  үнэт цаас 851.4 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Арилжааны задаргаа:

-          I зэрэглэлд:                      21 компанийн 477,261 ширхэг хувьцаа 117.4 сая.₮
-          II зэрэглэлд:                     22 компанийн 144,145 ширхэг хувьцаа 27.5 сая.₮
-          III зэрэглэлд:                    25 компанийн 2.8 сая ширхэг хувьцаа 171.5 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 62,124 ширхэг нэгж эрх 29.4 сая.₮
-          Компанийн бонд:                1 компанийн 1,496 ширхэг бонд 505.5 сая.₮
-          ХБҮЦаас:                             -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 890
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 158 хэлцэл
- Говь [MSE:GOV]-ийн хувьцаанд 71 хэлцэл
- Лэндмн ББСБ [MSE:LEND]-ийн хувьцаанд 54 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Өчигдөр багцын арилжаагаар 32.99% нь зарагдаж байсан Хот девелопмент [MSE:SDT] компани дээр өнөөдөр мөн өндөр дүнтэй арилжаа хоёрдогч зах дээр хийгдлээ. Тодруулбал, компанийн 2.8 сая ширхэг хувьцаа 168.8 сая төгрөгөөр зарагдсан юм.

Үйлчилгээний салбарын 2,8 сая ширхэг хувьцаа 173.2 сая төгрөгөөр арилжигдан салбарын дүнгээр тэргүүлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 20 компанийн хувьцааны ханш өссөн бол 31 хувьцааны ханш буурав. Үүнээс Монгол нэхмэл [MSE:NEH]-ийн ханш өдрийн дээд +15.0%-иар  өсч 5,060.0₮-т, Эрдэнэс сольюшинс [MSE:AMT]-ийн хувьцааны ханш -13.51%-иар унаж 64.0₮-т хаагдсан байна.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш +0.23%-иар, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш +2.65%-иар тус тус унасан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.



Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.