Мэдээний дэлгэрэнгүй

2022-11-23
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.11.23, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Энэ өдөр ТОП-20 индекс өмнөх хаалтаас +0.54% (+178.21 нэгж)-иар өсч 33,399.13 нэгж хүрсэн бол MSE-А индекс -0.29% (-38.79 нэгж)-иар, МSE-В индекс -0.39% (-45.63 нэгж)-иар тус тус буурлаа.

ТОП-20 индекс унахад нөлөөлсөн хувьцаа:
I зэрэглэлийн хувьцаа:
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш +2.99%-ир
- Махимпекс [MSE:MMX]-ийн ханш +2.57%-иар
- Бидисек [MSE:BDS]-ийн ханш +3.60%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш +2.90%-иар 

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Инвескор ББСБ [MSE:INV]:             +9.5 тэр.₮-өөр өсч 328.7 тэр.₮
2. Улсын их дэлгүүр [MSE:UID]:         +3.4 тэр.₮-өөр өсч 123.3 тэр.₮
3. Тандэм инвест ББСБ [MSE:VIK]:     +0.9 тэр.₮-өөр өсч 22.5 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. АПУ [MSE:APU]:                            -12.7 тэр.₮-өөр буурч 1,453.1 тэр.₮
2. Төрийн банк [MSE:SBM]:                -7.3 тэр.₮-өөр буурч 453.1 тэр.₮
3. Богд банк [MSE:BOGD]:                  -3.7 тэр.₮-өөр буурч 118.1 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
МХБиржийн энэ өдрийн арилжаагаар 865,712 ширхэг үнэт цаас арилжигдаж, хөрөнгө оруулагчид 181.9 сая төгрөгийн гүйлгээ хийв.

Арилжааны задаргаа:

-          I зэрэглэлд:                      19 компанийн 576,127 ширхэг хувьцаа 116.5 сая.₮
-          II зэрэглэлд:                     15 компанийн 175,208 ширхэг хувьцаа 34.6 сая.₮
-          III зэрэглэлд:                      8 компанийн 84,396 ширхэг хувьцаа 5.2 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 29,942 ширхэг нэгж эрх 12.3 сая.₮
-          Компанийн бонд:                1 компанийн 39 ширхэг бонд 13.3 сая.₮
-          ХБҮЦаас:                            -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 771
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 109 хэлцэл
- Төрийн банк [MSE:SBM]-ийн хувьцаанд 83 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 59 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхийг харвал Дархан нэхий [MSE:NEH] компанийн 273,706 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, АПУ [MSE:APU]-ийн хувьцаа 43.5 сая төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

Хүнсний салбарын 176,584 ширхэг хувьцаа 62.9 сая төгрөгөөр арилжигдан салбарын дүнгээр тэргүүлэх үзүүлэлт боллоо.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 13 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурчээ. Глобал монголиа холдинг [MSE:HML]-ийн ханш өдрийн дээд +15.0%-иар өсч 230.0₮-т, Монголын цахилгаан холбоо [MSE:MCH]-ийн хувьцааны ханш -14.91%-иар унаж 502.0₮-т хаагдав.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш -3.78%-иар, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш -1.78%-иар тус тус унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.