Мэдээний дэлгэрэнгүй

2022-12-01
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.12.01, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Сүүлийн 2 өдөрт +3.59%-ийн өсөлт үзүүлээд байсан ТОП-20 индекс өнөөдөр -0.83% (-285.10 нэгж)-иар буурсан бол MSE-А индекс -0.80% (-109.64 нэгж)-иар мөн буурав. II зэрэглэлийн МSE-В индекс +0.11% (+12.78 нэгж)-иар өссөнөөр 12,163.01 нэгжид хаагдсан байна.

ТОП-20 индекс буурахад нөлөөлсөн хувьцаа:

I зэрэглэлийн хувьцаа:
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш -1.63%-иар 
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш -2.58%-ир
- Сүү [MSE:SUU]-ийн ханш -1.11%-иар
- Говь [MSE:GOV]-ийн ханш -1.63%-иар
- Монос хүнс [MSE:MFC]-ийн ханш -2.69%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -0.67%-иар
- Эрдэнэ ресурс дев.корп [MSE:ERDN]-ийн ханш -0.20%-иар 

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. Төрийн банк [MSE:SBM]:                 +11.6 тэр.₮-өөр өсч 458.6 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                                +9.5 тэр.₮-өөр өсч 1,495.6 тэр.₮
3. Богд банк [MSE:BOGD]:                    +8.8 тэр.₮-өөр өсч 124.5 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Инвескор ББСБ [MSE:INV]:          -9.0 тэр.₮-өөр буурч 340.8 тэр.₮
2. Тавантолгой [MSE:TTL]:               -7.1 тэр.₮-өөр буурч 430.0 тэр.₮
3. Говь [MSE:GOV]:                            -3.1 тэр.₮-өөр буурч 190.2 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Энэ оны сүүлийн сарын 1-ний өдрийн арилжаагаар 293,304 ширхэг үнэт цаас 114.5 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      20 компанийн 164,735 ширхэг хувьцаа 94.2 сая.₮
-          II зэрэглэлд:                       9 компанийн 91,379 ширхэг хувьцаа 16.3 сая.₮
-          III зэрэглэлд:                      2 компанийн 14,792 ширхэг хувьцаа 719,770₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 22,398 ширхэг нэгж эрх 3.2 сая.₮
-          Компанийн бонд:                 -
-          ХБҮЦаас:                             -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 531
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 122 хэлцэл
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн хувьцаанд 56 хэлцэл
- Говь [MSE:GOV]-ийн хувьцаанд 44 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN] компанийн 82,163 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, АПУ [MSE:APU]-ийн хувьцаа 38.5 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр идэвхитэй байв.

Хүнсний салбарын компаниудын 112,294 ширхэг хувьцаа 56.8 сая төгрөгөөр арилжигдснаар тэргүүлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 14 хувьцааны ханш өсч, 13 хувьцааны ханш буурлаа. Айтүүлс [MSE:ITLS]-ийн ханш +9.04%-иар өсч 59.97₮-т хаагдсан бол Эрдэнэс сольюшинс [MSE:AMT]-ийн хувьцаа -15.0%-иар унаж 42.51₮-т хүрчээ.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш +0.51%-иар, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш +1.83%-иар тус тус өссөн байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.



Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.