Пүрэв гарагийн арилжаагаар Эрдэнэс сольюшинс [MSE:AMT]-ийн хувьцаа өдрийн боломжит дээд -15.0%-иар унаснаар 42.51₮-т хаагдсан байна.
Компани 2021 оны 1 сард нэгж хувьцаагаа 10 дахин хувааж, 2022 оны 6 сард 1.9 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалтыг зах зээл дээрээс босгож байсан ба хөрөнгө оруулагчдад 108.0₮-өөр хувьцаагаа санал болгож байв. Гэсэн ч өнөөдөр хувьцаа нь -60.6%-иар ханшаа алдаад байна.
Үүнд хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулагчдын итгэлийг суларуулахуйц компанийн гаргасан шийдвэр нөлөөтэй юм. Энэ нь компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хамаарал бүхий хүний сургалтын төлбөрийг төлөх асуудал байсан.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:AMT | 1993-10-19 | 157 874 570 | 23 (2023-01-31) |