Мэдээний дэлгэрэнгүй

2022-12-02
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.12.02, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Өнөөдрийн арилжааны дүнд ТОП-20 индекс +1.61% (+544.71 нэгж)-иар өссөн бол MSE-А индекс -0.52% (-71.11 нэгж)-иар буурчээ. Харин МSE-В индекс +0.67% (+81.53 нэгж)-иар өсч 12,244.54 нэгж хүрлээ.

ТОП-20 индексийн өсөлтөд нөлөө үзүүлсэн хувьцаа:

I зэрэглэлийн хувьцаа:
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш +2.64%-ир
- Сүү [MSE:SUU]-ийн ханш +2.25%-иар
- Говь [MSE:GOV]-ийн ханш +1.70%-иар
- Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн ханш +1.33%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш +5.92%-иар
- Эрдэнэ ресурс дев.корп [MSE:ERDN]-ийн ханш +0.22%-иар 

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]:              +9.6 тэр.₮-өөр өсч 84.0 тэр.₮
2. Инвескор ББСБ [MSE:INV]:                             +9.0 тэр.₮-өөр өсч 349.9 тэр.₮
3. Улсын их дэлгүүр [MSE:UID]:                          +8.0 тэр.₮-өөр өсч 144.0 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Тавантолгой [MSE:TTL]:                                  -6.8 тэр.₮-өөр буурч 423.1 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                                              -6.4 тэр.₮-өөр буурч 1,489.2 тэр.₮
3. Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]:          -1.5 тэр.₮-өөр буурч 133.5 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Баасан гарагт МХБирж дээр 471,223 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийтдээ 140.1 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      18 компанийн 279,255 ширхэг хувьцаа 84.8 сая.₮
-          II зэрэглэлд:                     10 компанийн 21,388 ширхэг хувьцаа 13.6 сая.₮
-          III зэрэглэлд:                    10 компанийн 128,397 ширхэг хувьцаа 8.6 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 42,183 ширхэг нэгж эрх 33.0 сая.₮
-          Компанийн бонд:                 -
-          ХБҮЦаас:                             -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 536
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 142 хэлцэл
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн хувьцаанд 84 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 38 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал [MSE:MNDL] компанийн 152,209 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, АПУ [MSE:APU]-ийн хувьцаа 34.2 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр идэвхитэй байв.

Хүнсний салбарын компаниудын 184,446 ширхэг хувьцаа 49.8 сая төгрөгөөр арилжигдснаар тэргүүлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 19 хувьцааны ханш өсч, 12 компанийн ханш буурсан байна. Үүнээс Бэрх уул [MSE:BEU]-ийн ханш +15.0%-иар өсч 1,380.0₮-т, Монноос [MSE:MNS]-ийн хувьцаа -14.81%-иар унажээ.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш +6.13%-иар өсч, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш -0.83%-иар буурав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BEU 2000-03-29 19 062 080 1825 (2023-01-09)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.