Мэдээний дэлгэрэнгүй

2023-01-17
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.01.17, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Өнөөдрийн арилжааг ТОП-20 индекс -1.84%-ийн уналтаар хаасан бол МSE-А индекс -0.46%-иар, МSE-В индекс мөн -0.72%-иар унав.

ТОП-20 индексийн уналтад нөлөө үзүүлсэн хувьцаа:
I зэрэглэлийн хувьцаа:
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш -2.24%-иар
- Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн ханш -2.88%-иар
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш -0.77%-иар
- АПУ [MSE:APU]-ийн ханш -0.87%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -5.43%-иар
- Эрдэнэ ресурс [MSE:ERDN]-ийн ханш -0.58%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. Монголын хөрөнгийн бирж [MSE]:         +2.1 тэр.₮-өөр өсч 59.0 тэр.₮
2. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]:      +1.2 тэр.₮-өөр өсч 90.0 тэр.₮
3. Монос хүнс [MSE:MFC]:                          +0.3 тэр.₮-өөр өсч 47.3 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. Төрийн банк [MSE:SBM]:                       -18.5 тэр.₮-өөр буурч 468.2 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                                     -13.8 тэр.₮-өөр буурч 1,579.6 тэр.₮
3. Инвескор ББСБ [MSE:INV]:                      -8.5 тэр.₮-өөр буурч 370.2 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдрийн арилжаагаар 1.87 сая ширхэг үнэт цаас нийт 496.9 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      20 компанийн 1.6 сая ширхэг хувьцаа 436.9 сая.₮
-          II зэрэглэлд:                     15 компанийн 69,948 ширхэг хувьцаа 13.9 сая.₮
-          III зэрэглэлд:                      7 компанийн 138,094 ширхэг хувьцаа 18.8 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 34,785 ширхэг нэгж эрх 7.0 сая.₮
-          Компанийн бонд:                 1 компанийн 3 ширхэг бонд 285,120₮
-          ХБҮЦаас:                             1 компанийн 200 ширхэг үнэт цаас 20.0 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,348
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 332 хэлцэл
- Монголын хөрөнгийн бирж [MSE]-ийн хувьцаанд 232 хэлцэл
- Голомт банк [MSE:GLMT]-ийн хувьцаанд 85 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Идэвхийн үзүүлэлтийг харвал Монголын хөрөнгийн бирж [MSE]-ийн 1.1 сая ширхэг хувьцаа 184.6 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүлсэн байна. Санхүүгийн салбарын 1.3 сая ширхэг хувьцаа 287.3 сая төгрөгөөр зарагджээ.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 11 компанийн хувьцааны ханш өсч, 29 хувьцааны ханш буурлаа. Монголын хөрөнгийн бирж [MSE]-ийн хувьцааны ханш +3.68%-иар өссөн бол Оллоо [MSE:OLL]-ийн хувьцаа -14.55%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

   

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.