Мэдээний дэлгэрэнгүй

2023-01-17
0 сэтгэгдэл

МХБ-ийн II зэрэглэлд багтдаг Шарын гол [MSE:SHG] компани Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалт бусаар ашигласан хэрэгт холбогдлоо.

Компани нь “Буянтын хөндийн адаг” алтны шороон ордыг ашиглах хүрээнд 260 сая иенийн санхүүжилтийг авсан боловч 4 тэрбум төгрөгийг Хэрлэн онон туул ББСБ-д шилжүүлэн зориулалт бусаар ашигласан аж. Энэ талаар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой Хянан шалгах түр хорооны сонсголын үеэр шинжээчдийн зүгээс танилцуулав.

Дээрх ББСБ нь Шарын гол [MSE:SHG] компанийн Гүйцэтгэх захирал байсан Б.Батбаатарын эзэмшлийнх ажээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SHG 1993-12-24 12 423 825 590 (2023-03-10)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.