Мэдээний дэлгэрэнгүй

2023-01-19
0 сэтгэгдэл

МХБ-ийн III зэрэглэлд багтдаг Эрдэнэт суварга [MSE:SVR] компани хувьцаагаа хуваах асуудлыг хөндөж эхэллээ. Уг асуудлыг ирэх сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор хэд хуваахаа зарлаагүй байна.

Тус компанийн хувьд хувьцааны төвлөрөл ихтэй 99.73%-ийг нэр бүх 2 хөрөнгө оруулагч, үлдсэн бага хувийг 300 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдэд байдаг.
Хувьцаа нь 2012 оноос хойш арилжигдаагүй 7,670.0₮-ийн хаалтын ханштай байгаа юм.

Мөн Эрдэнэт суварга [MSE:SVR] компанитай холбоотой өөр мэдээлэл нь 2022 оны цэвэр ашгаас  нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсноо зарлав. Ногдол ашгийг эхний хагас жилдээ багтаан олгоно. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SVR 1992-03-23 156 054 7670 (2012-10-12)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.