Мэдээний дэлгэрэнгүй

2023-03-01
0 сэтгэгдэл

АПУ [MSE:APU] компаниас 2022 оны жилийн санхүүгийн үр дүнгээ зарласан бөгөөд борлуулалтын орлого нь өмнөх оноос +25.2-иар өсч 838.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

Ийнхүү борлуулалтын орлого нь дээд гүйцэтгэл үзүүлсэн ч цэвэр ашиг 125.8 тэрбум төгрөгт /EPS = 117.44₮/ хүрснээр -19 орчим хувийн бууралтыг үзүүлэв. 2021 онд 153.6 тэрбумийн ашиг олж байсан юм.

АПУ [MSE:APU]-ийн хувьд 2022 оны цэвэр ашгаас 2 удаагийн тараалтаар 99.0₮ буюу нийт 105.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгохоор болсон. Энэ нь цэвэр ашгийн 84%-ийг эзэлж байна.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 062 974 743 1290 (2023-06-06)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.