www.marketinfo.mn - #159
- Инвескор ББСБ [MSE:INV] компани ЕСБХБанкнаас 5 сая ам.долларын санхүүжилт авчээ.
- 2022 оны ашгаас хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг олгохоор болсон Тавантолгой [MSE:TTL] компани ирэх 4-р сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр товложээ.
- Монгол шуудан [MSE:MNP] нь 2022 оны цэвэр ашгийн 50 буюу нэгж хувьцаанд 2.26₮-ийг ногдол ашигт хуваарилна.
- Түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сор [MSE:SOR] компани өнгөрсөн онд 71.1 сая орлого олж, -48.2 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.
- Дархан гурил тэжээл [MSE:DAR] компани 2022 онд 98 сая төгрөгийн орлого олсон ч -175.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллав.