Саяхан хувьцааны эзэмшилд нь томоохон шилжилт хийгдсэн Хот девелопмент [MSE:SDT] компани үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулж, энэ онд виртуал үйлчилээ үзүүлэгчийн зөвшөөрлийг авахаар төлөвлөж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь УИХ-аас баталсан хуулийн дагуу бидний мэдэх койн, токен зэрэг криптовалютын арилжаа явуулдаг бирж юм.
Тус компани дээрх төслийг санхүүжүүлэхээр хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах бөгөөд хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах юм байна. Харин босгох хөрөнгө оруулалт нь 2.05 тэрбум төгрөг байх аж.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:SDT | 1998-10-08 | 8 470 054 | 69 (2023-04-17) |