Мэдээний дэлгэрэнгүй

2023-03-15
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.03.15, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индексийг харвал -0.05%-иар, МSE-A индекс -0.17%-иар буурсан бол МSE-А индекс +0.19%-иар өслөө.

ТОП-20 индекс буурахад нөлөөлсөн хувьцаа:
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш -0.53%-иар
- Эрдэнэ ресурс [MSE:ERDN]-ийн ханш -1.64%-иар
- Голомт банк [MSE:GLMT]-ийн ханш -0.90%-иар
- АПУ [MSE:APU]-ийн ханш -0.80%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:       
1. Тандэм инвест ББСБ [MSE:VIK]:                    +3.0 тэр.₮-өөр өсч 34.7 тэр.₮
2. Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]:        +2.4 тэр.₮-өөр өсч 134.0 тэр.₮
3. Улсын их дэлгүүр [MSE:UID]:                        +1.7 тэр.₮-өөр өсч 120.9 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. АПУ [MSE:APU]:                                 -11.7 тэр.₮-өөр буурч 1,455.2 тэр.₮
2. Голомт банк [MSE:GLMT]:                    -8.1 тэр.₮-өөр буурч 889.5 тэр.₮
3. Эрдэнэ ресурс [MSE:ERDN]:                 -5.0 тэр.₮-өөр буурч 303.5 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
МХБ-ийн арилжаагаар 1.6 сая ширхэг үнэт цаас 1.2 тэрбум сая төгрөгөөр зарагдав.
Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      21 компанийн 457,156 ширхэг хувьцаа 164.8 сая.₮
-          II зэрэглэлд:                     17 компанийн 60,177 ширхэг хувьцаа 15.9 сая.₮
-          III зэрэглэлд:                      3 компанийн 148,749 ширхэг хувьцаа 6.9 сая.₮
-          Block trade:                         1 компанийн 841,024 ширхэг хувьцаа 1.1 тэр.₮
-          ХОС-ийн нэгж эрх:               2 ХОС-ийн 72,854 ширхэг нэгж эрх 6.9 сая.₮
-          Компанийн бонд:                 -
-          ХБҮЦаас:                             -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,067
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 149 хэлцэл
- Голомт банк [MSE:GLMT]-ийн хувьцаанд 138 хэлцэл
- Монголын хөрөнгийн бирж [MSE:MSE]-ийн хувьцаанд 121 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монголын хөрөнгийн бирж [MSE:MSE]-ийн 159,659 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, Тавантолгой [MSE:TTL]-ийн хувьцаа 27.5 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа. Санхүүгийн салбарын 311,984 ширхэг хувьцаа 91.9 сая төгрөгөөр арилжигдсан байна.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ 
Арилжааны дүн 19 хувьцаа өсч, 22 хувьцааны ханш бууралттай байв. Монгол шевро [MSE:MVO]-ийн хувьцаа +15.0%-иар өсөв. 

Хай би ойл [MSE:HBO]-ийн хувьцаа өнөөдөр -10.00%-иар унаж 27.0₮-т хаагдсан нь 2023 гарснаас хойш -18.2%-иар ханшаа алдсан гүйцэтгэл боллоо. 

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:HBO 2007-04-13 52 118 954 33,45 (2023-06-02)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.