Мэдээний дэлгэрэнгүй

2023-03-17
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.03.17, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Баасан гарагт ТОП-20 индекс -0.09%-иар буурсан бол МSE-B индекс +0.25%-иар, МSE-А индекс +0.19%-иар тус тус өсчээ.

ТОП-20 индексийн бууралтад нөлөөлсөн хувьцаа:
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш +0.40%-иар
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн ханш +1.43%-иар
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн ханш +0.66%-иар
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш +3.46%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:   
1. Улсын их дэлгүүр [MSE:UID]:               +4.0 тэр.₮-өөр өсч 121.7 тэр.₮
2. Тавантолгой [MSE:TTL]:                       +3.1 тэр.₮-өөр өсч 794.7 тэр.₮
3. Монос хүнс [MSE:MFC]:                        +1.8 тэр.₮-өөр өсч 45.1 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. АПУ [MSE:APU]:                                         -22.3 тэр.₮-өөр буурч 1,437.1 тэр.₮
2. Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]:       -4.7 тэр.₮-өөр буурч 133.4 тэр.₮
3. Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]:             -3.0 тэр.₮-өөр буурч 95.5 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдөр МХБирж дээр 822,382 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 282.5 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд энэ долоо хоногийн хамгийн бага дүнтэй гүйлгээ болов.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      19 компанийн 472,783 ширхэг хувьцаа 168.7 сая.₮
-          II зэрэглэлд:                     13 компанийн 193,924 ширхэг хувьцаа 30.8 сая.₮
-          III зэрэглэлд:                      6 компанийн 136,425 ширхэг хувьцаа 6.9 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 18,586 ширхэг нэгж эрх 9.7 сая.₮
-          Компанийн бонд:                1 компанийн 664 ширхэг хувьцаа 66.3 сая.₮
-          ХБҮЦаас:                             -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,138
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 184 хэлцэл
- Монголын хөрөнгийн бирж [MSE]-ийн хувьцаанд 117 хэлцэл
- Голомт банк [MSE:GLMT]-ийн хувьцаанд 74 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монголын хөрөнгийн бирж [MSE]-ийн 144,862 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, АПУ [MSE:APU]-ийн хувьцаа 30.7 сая төгрөгөөр зарагдснаар үнийн дүнгээр тэргүүлжээ. Санхүүгийн салбарын 383,999 ширхэг хувьцаа 96.7 сая төгрөгөөр зарагдав.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ 
Энэ өдөр 19 компанийн хувьцааны ханш өсч, Жидакс [MSE:SOH]-ийн хувьцаа +9.60%-ийн дээд өсөлтийг үзүүлсэн бол 15 хувьцааны ханш буурч, Жуулчин говь [MSE:JGV]-ийн хувьцаа -6.71%-иар унасан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

      

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.