Мэдээний дэлгэрэнгүй

2023-03-21
0 сэтгэгдэл

Алтайн зам [MSE:AZH] компанийн зүгээс зах зээлд нэмж хувьцаа гарган хөрөнгө оруулалт босгох төлөвлөгөөтэй байна. 

Харин уг төлөвлөгөөг ирэх сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн батлах хүлээлттэй байгаа ч хэдий хэмжээний хөрөнгө оруулалт босгох талаар мэдээлээгүй байна.

Тус компани нь зам, гүүрийн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол сүүлд Ховд аймаг үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайн хөрс хуулалт болон нүүрс баяжуулах ажлыг гүйцэтгэж байгаа.

2021 оны гүйцэтгэлээр 64.9 тэрбум төгрөгийн борлуулалт, 1.67 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байсан бол хувьцааны ханш 196,600₮-ийн хаалттай байгаа нь түүхэн дээд ханш юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:AZH 1993-07-01 54 153 196600 (2023-02-08)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.