Мэдээний дэлгэрэнгүй

2023-03-21
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.03.21, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Өнөөдөр  ТОП-20 индекс дахин өндөр хэмжээний -3.26%-ийн уналт үзүүлснээр 37,152.27 нэгжид хаагдав. I болон II ангилалын хувьцааны хөдөлгөөнийг илэрхийлдэг МSE-A индекс -7.73%-иар, МSE-B индекс -1.11%-иар мөн унасан байна.

 ТОП-20 индекс унахад нөлөөлсөн хувьцаа:
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш -13.95%-иар
- Говь [MSE:GOV]-ийн ханш -5.63%-иар
- Богд банк [MSE:BOGD]-ийн ханш -3.36%-иар
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -2.49%-иар
- Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]-ийн ханш -1.24%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:       
1. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]:      +7.7 тэр.₮-өөр өсч 65.9 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                                     +2.1 тэр.₮-өөр өсч 1,424.4 тэр.₮
3. Мандал даатгал [MSE:MNDL]:                 +0.5 тэр.₮-өөр өсч 47.4 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Тавантолгой [MSE:TTL]:                      -94.3 тэр.₮-өөр буурч 581.4 тэр.₮
2. Говь [MSE:GOV]:                                 -11.4 тэр.₮-өөр буурч 191.4 тэр.₮
3. Голомт банк [MSE:GLMT]:                    -10.5 тэр.₮-өөр буурч 879.0 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Мягмар гарагийн арилжаагаар хоёрдогч зах дээр 975,348 ширхэг үнэт цаас арилжигдаж, 884.5 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      19 компанийн 487,492 ширхэг хувьцаа 196.3 сая.₮
-          II зэрэглэлд:                     15 компанийн 269,556 ширхэг хувьцаа 80.6 сая.₮
-          III зэрэглэлд:                      5 компанийн 128,844 ширхэг хувьцаа 6.5 сая.₮
-          Block trade:                         1 компанийн 80,000 ширхэг хувьцаа 448.0 сая.₮
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 6,958 ширхэг нэгж эрх 4.5 сая.₮
-          Компанийн бонд:                 2 компанийн 516 ширхэг бонд 51.4 сая.₮
-          ХБҮЦаас:                             1 компанийн 1,982 ширхэг хувьцаа 99.1 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,038
- Голомт банк [MSE:GLMT]-ийн хувьцаанд 148 хэлцэл
- Тавантолгой [MSE:TTL]-ийн хувьцаанд 106 хэлцэл
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн хувьцаанд 88 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мон бийф [MSE:MBF]-ийн 128,204 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, Голомт банк [MSE:GLMT]-ийн хувьцаа 67.4 сая төгрөгөөр зарагдснаар үнийн дүнгээр тэргүүлэв. Уул уурхайн салбарын 65,998 ширхэг хувьцаа 104.0 сая төгрөгөөр зарагджээ.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ 
Арилжааны дүнд 9 компанийн хувьцааны ханш өссөн бол 27 хувьцааны ханш буурчээ. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]-ийн хувьцаа +13.30%-иар өссөн бол Тавантолгой [MSE:TTL]-ийн хувьцаа -13.95%-иар унав. Ийнхүү тус компанийн хувьцаа сүүлийн 2 хоногт -26.8-иар унаж, зах зээлийн үнэлгээгээ 213 тэрбумаар алдаад байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.



Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.