Крипто үндэстэн [MSE:CNF] компани хувьцааныхаа бүртгэлд өөрчлөлт оруулж, нэгж хувьцаагаа 10,000 хуваахаар зэхэж байна.
Тус компанийн хувьд харьцангуй цөөн хувьцаа гаргасан компаниудын нэг бөгөөд одоогоор 113,212 ширхэг хувьцаатай. Хувьцаа нь өчигдрийн байдлаар 64,000₮-ийн ханштай байна.
Дээрх хуваалтын дүнд 1.13 тэрбум гаруй хувьцаатай болох юм. Хуваах эцсийн шийдвэрийг ирэх сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргаж, баталгаажуулах хүлээлттэй.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:CNF | 1993-03-11 | 113 212 | 66000 (2023-06-06) |