Мэдээний дэлгэрэнгүй

2023-03-22
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.03.22, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Сүүлийн 5 өдөр дараалан буурч -6.25%-иар унаад байсан ТОП-20 индекс өнөөдөр бага хэмжээний сэргэлтийг авч +0.22%-иар өслөө. Харин МSE-A индекс болон МSE-B индексүүд бууралттайгаар хаалтыг хийлээ.

 ТОП-20 индексийн өсөлтөд нөлөөлсөн хувьцаа:
- Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]-ийн ханш +9.19%-иар
- Бодь даатгал [MSE:BODI]-ийн ханш +7.70%-иар
- АПУ [MSE:APU]-ийн ханш +0.30%-иар
- Говь [MSE:GOV]-ийн ханш +1.87%-иар
- Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн ханш +1.47%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:       
1. Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]:      +11.9 тэр.₮-өөр өсч 141.1 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                                            +4.2 тэр.₮-өөр өсч 1,428.6 тэр.₮
3. Говь [MSE:GOV]:                                          +3.6 тэр.₮-өөр өсч 195.0 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Тавантолгой [MSE:TTL]:                               -17.4 тэр.₮-өөр буурч 564.0 тэр.₮
2. Төрийн банк [MSE:SBM]:                              -13.8 тэр.₮-өөр буурч 495.9 тэр.₮
3. Улсын их дэлгүүр [MSE:UID]:                         -3.2 тэр.₮-өөр буурч 116.2 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 46 үнэт цаас гаргагчийн 688,978 ширхэг үнэт цаас 3.8 орчим тэрбум төгрөгөөр арилжигдсан байна.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      20 компанийн 207,920 ширхэг хувьцаа 175.8 сая.₮
-          II зэрэглэлд:                     15 компанийн 319,561 ширхэг хувьцаа 59.8 сая.₮
-          III зэрэглэлд:                      6 компанийн 40,919 ширхэг хувьцаа 5.7 сая.₮
-          Block trade:                         1 компанийн 83,333 ширхэг хувьцаа 399.9 сая.₮
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 5,907 ширхэг нэгж эрх 4.6 сая.₮
-          Компанийн бонд:                 1 компанийн 16,789 ширхэг бонд 1.7 тэр.₮
-          ХБҮЦаас:                             2 компанийн 14,549 ширхэг үнэт цаас 1.45 тэр.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 933
- Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн хувьцаанд 122 хэлцэл
- Тавантолгой [MSE:TTL]-ийн хувьцаанд 94 хэлцэл
- Голомт банк [MSE:GLMT]-ийн хувьцаанд 89 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]-ийн 280,421 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, Тавантолгой [MSE:TTL]-ийн хувьцаа 62.5 сая төгрөгөөр зарагдснаар үнийн дүнгээр тэргүүлжээ. Салбарын үзүүлэлтийг харвал Санхүүгийн салбарын 165,188 ширхэг хувьцаа 101.1 сая төгрөгөөр зарагдсан байна.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ 
Энэ өдөр 23 компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцааны ханш бууралт үзүүлсэн байна. Монгол шилтгээн [MSE:MSH]-ийн хувьцаа +14.63%-иар өсч 282.0₮-т, Сор [MSE:SOR]-ийн хувьцаа -13.64%-иар унаж 475.0₮-т хаагдсан байна.

Нэмж дурьдахад Тавантолгой [MSE:TTL]-ийн ханшийн уналт үргэлжилсээр өнөөдөр -2.99%-иар унаж 10,710.0₮-т хаагдлаа. 

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.




Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.