Өнгөрөгч долоо хоногт СЗХ-ноос системийн нөлөө бүхий 2 банк болох Худалдаа хөгжлийн банк, Хас банкинд хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрлийг өгсөн билээ.
Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны хувьд олон нийтэд хувьцааныхаа 5%-ийг худалдаж, 83.5 тэрбум төгрөг босгохоор төлөвлсөн байна. Ингэснээр тус банк 1.67 их наяд төгрөгийн үнэлгээтэйгээр зах зээл дээр гарч байгаа юм.
Нэмж дурьдахад зах зээлд худалдах хувьцааны 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15%-ийг олон нийтэд санал болгож байгаа аж. Нэгж хувьцааны үнэ 33,000₮ байна.
Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.