Даваа гарагт [MSE:ADL] Адуунчулуун ХК-ийн хувьцаа өнөөдрийн хамгийн өндөр уналтын нэг болж, өмнөх хаалтаас -11.51%-иар унаж 575.16₮-т хаагдав.
Арилжааны гүйцэтгэлийг харвал ердөө 19 ширхэг хувьцаа 10,928₮-өөр арилжигдаж, энэхүү өндөр уналтыг үзүүлсэн.
Ер нь [MSE:ADL] Адуунчулуун ХК-ийн хувьцааны ханш тогтмол буурах хандлагатай байгаа бөгөөд үүний илрэл нь өнөөдрийн ханш 2010 оны үеийн түвшинд ирээд байгаа явдал. Ингэснээр II ангилалд багтдаг тус компани 1.8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй боллоо.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:ADL | 1994-05-12 | 3 151 304 | 575,16 (2023-05-22) |