www.marketinfo.mn - #173
- [MSE:ERDN] Эрдэнэ ресурс девлопмент корпорэйшн ХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх сарын 22-нд Канадын Халифакс хотод хийхээр товложээ. Хурлаар 2022 оны тайлан, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
- [MSE:MNS] Монноос ХК үл хөдлөх хөрөнгө худалдсан орлогоос 20 тэрбум төгрөгийг [MSE:EER] Ариг гал ХК-д түүхий эд бэлтгэхэд нь зориулж зээлэх шийдвэрийг гаргажээ. Жилийн хүү 6% байх аж.
- [MSE:GOV] Говь ХК нь ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмааг уг албан тушаалд нь улируулан 3 жилээр томилов.
- [MSE:MBW] Монгол базальт ХК-аас Базальт файбер трубаны (300-800 мм) үйлдвэр байгуулахаар уг үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлаа эхлүүлсэн байна.