www.marketinfo.mn - #174
- [MSE:APU] АПУ ХК нь 2022 оны сүүлийн хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 41.8₮ /татвар хассан дүн/-ийг хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд 2023.05.24-ний өдөр байршуулжээ.
- Засгийн газраас Монголын үнэт цаасны клирингийн төв ХХК-ийг татан буулгаж, үйл ажиллагааг нь [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-д нэгтгэх болсноо зарлав.
- УИХ-аас 34 хүрэлх хувийг хөрөнгийн биржээр хувьчлахаар болсон Авто зам, засвар арчлалтын ( АЗЗАН ) компаниудыг нэгтгэж, нэг удирдлагад оруулахаар төлөвлөж байна.
- Худалдаа хөгжлийн банкны хувьцааны анхдагч зах зээлийн захиалга 126.4%-ийн биелэлттэй хаагдснаар тус банк төлөвлөсөн 83.5 тэрбум төгрөгөө амжилттай босголоо.
- [MSE:BDL] Могойн гол ХК-аас нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.