Мэдээний дэлгэрэнгүй

2023-06-05
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #175

- [MSE:MBF] Мон бийф ХК нь ирэх сарын 6-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийхээр товлов. Тус хурлаар компанийг ХХК болгох болон түүнтэй холбоотой дүрмийн өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

- 5-р сард ҮЦТХТ-өөр дамжуулан 3,010 шинэ үнэт цаасны данс нээгдсэн гэж мэдээлэв.

- [MSE:TDB] Худалдаа Хөгжлийн Банк хөрөнгийн зах зээл дээр амжилттай IPO гаргасан тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2023.07.07-ны өдөр товлож, ХК-ийнхаа дүрмийг батлахаар болжээ.

- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор СЗХ-ноос уул уурхайн биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг боловсруулан баталснаа мэдэгдлээ.

- “Сод ассет менежмент ҮЦК” ХХК нь “Сод экүити” хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвшөөрөл авчээ.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.