Мэдээний дэлгэрэнгүй

2023-06-06
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.06.06, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Мягмар гарагт ТОП-20 индекс өмнөх хаалтаас -1.37%-иар, МSE-А индекс -0.53%-иар буурсан бол II ангилалын МSE-В индекс +0.09%-иар өсөв.

ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн уналт:
- [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн ханш -7.17%-иар
- [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн ханш -2.98%-иар
- [MSE:GOV] Говь ХК-ийн ханш -0.90%-иар
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн ханш -0.90%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
Дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ -72.5 тэрбум төгрөгөөр буурснаар 10.22 их наяд төгрөгт хүрсэн байна. 

ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:         +100.9 тэр.₮-өөр өсч 1,775.1 тэр.₮
2. [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК:                         +3.4 тэр.₮-өөр өсч 108.8 тэр.₮
3. [MSE:TNGR] Тэнгэрлиг медиа групп ХК:               +3.1 тэр.₮-өөр өсч 54.1 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. [MSE:TTL] Тавантолгой ХК:                                  -38.9 тэр.₮-өөр буурч 504.5 тэр.₮
2. [MSE:KHAN] Хаан банк ХК:                                  -21.0 тэр.₮-өөр буурч 2,139.7 тэр.₮
3. [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                               -3.4 тэр.₮-өөр буурч 412.8 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдөр МХБирж дээр 464,063 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 755.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.

Арилжааны задаргаа:
-          I ангилалд:                      23 компанийн 411,865 ширхэг хувьцаа 637.4 сая.₮
-          II ангилалд:                     17 компанийн 37,918 ширхэг хувьцаа 7.3 сая.₮
-          III ангилалд:                      5 компанийн 580 ширхэг хувьцаа 1.6 сая.₮
-          Block trade:                        -
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 12,700 ширхэг нэгж эрх 9.0 сая.₮
-          Компанийн бонд:               1 компанийн 1,000 ширхэг бонд 100.0 сая.₮
-          ХБҮЦаас:                            -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 862
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК-ийн хувьцаанд 117 хэлцэл
- [MSE:MFC] Монос хүнс ХК-ийн хувьцаанд 64 хэлцэл
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 59 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:GAZR] Газар шим үйлдвэр ХК-ийн 149,402 ширхэг хувьцаа арилжаанд орсноор тоо ширхэгээр, [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК-ийн хувьцаа 307.6 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусад компаниас идэвхитэй байлаа.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжаа хаагдахад 16 хувьцааны ханш өсч, 21 хувьцааны ханш буурав. [MSE:SSG] Сонсголон бармат ХК-ийн хувьцаа +10.78%-иар өсч, [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн хувьцаа -7.17%-иар унаж 9,580.0₮-т хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

        

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TDB 2023-03-26 50 980 434 27920 (2023-09-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.