Мэдээний дэлгэрэнгүй

2023-09-06
0 сэтгэгдэл

Хувьцааны II ангилалд багтаж байсан [MSE:SUL] Жуулчин дюти фрий ХК-ийг өөрийн бүртгэлээс хассан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдэгдлээ. 

Компанийн гол хувийг “Таванбогд трейд”ХХК эзэмшиж, түүний удирдлагын бүрэлдэхүүний санаачлагаар ХХК болох төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг ажил нь үр дүнд хүрэхэд ийнхүү нэг алхам ойртлоо. Одоо СЗХ-ноос зөвшөөрөл авах асуудал үлдэж байна.

[MSE:SUL] Жуулчин дюти фрий ХК нь ХХК болж байгаатай холбоотойгоор жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь худалдан авах үнээ 68,880.0₮ гэж 7-р сард зарласан. Энэ нь одоогийн зах зээлийн ханшаас +14.7%-иар өндөр дүн юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.  

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SUL 1994-04-12 65 362 60050 (2023-08-03)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.