2023.09.06-ны арилжаа хаагдахад [MSE:SUU] Сүү ХК-ийн хувьцаа -3.02%-ийн уналт үзүүлж 364.95₮-т хаагдснаар энэ оны хамгийн доод ханшийн гүйцэтгэлийг харууллаа. Арилжаанд харьцангуй бага буюу 3,987 ширхэг хувьцаа орж, 1.5 орчим сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.
Ингэснээр тус компанийн хувьцаа оны эхнээс -22.88%-иар унасан бол нэг эерэг үзүүлэлт байгаа нь 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг олгох явдал. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагчид +2.11%-ийн ногдол ашгийн өгөөж хүртэхээр байна. Гэхдээ ханшийн алдагдлыг нөхөж чадахааргүй байгаа юм.
Санхүүгийн хувьд борлуулалт болон ашигт ажиллагаа өмнөх оны мөн үеэс өсөлттэй гарсан.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:SUU | 1992-08-31 | 343 061 914 | 369,9 (2023-09-22) |