Мэдээний дэлгэрэнгүй

2023-09-08
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.09.08, 13.00 ]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Арилжааны сүүлийн өдөр ТОП-20 индекс -0.04%-иар, MSE-A индекс -0.37%-иар буурсан бол MSE-B индекс +0.85%-иар өссөн байна.

ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн өсөлтүүд:
- [MSE:SUU] Сүү ХК-ийн ханш -1.41%-иар
- [MSE:APU] АПУ ХК-ийн ханш -1.05%-иар
- [MSE:SBM] Төрийн банк ХК-ийн ханш -0.41%-иар
- [MSE:MNDL] Мандал даатгал ХК-ийн ханш -0.33%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:GOV] Говь ХК:                                            +4.0 тэр.₮-өөр өсч 198.9 тэр.₮
2. [MSE:ERDN] Эрдэнэ ресурс ХК:                            +2.2 тэр.₮-өөр өсч 302.8 тэр.₮
3. [MSE:NEH] Монгол нэхмэл ХК:                              +1.0 тэр.₮-өөр өсч 7.8 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:              -25.5 тэр.₮-өөр буурч 1,451.9 тэр.₮
2. [MSE:KHAN] Хаан банк ХК:                                  -15.3 тэр.₮-өөр буурч 2,032.6 тэр.₮
3. [MSE:APU] АПУ ХК:                                              -13.8 тэр.₮-өөр буурч 1,297.9 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Баасан гарагийн арилжаагаар 1.56 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 1.1 сая орчим ширхэг үнэт цаас арилжигдсан бөгөөд гол гүйлгээ багцын арилжаан дээр хийгдсэн байна.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      23 компанийн 812,570 ширхэг хувьцаа 323.9 сая.₮
-          II ангилалд:                     16 компанийн 59,265 ширхэг хувьцаа 31.2 сая.₮
-          III ангилалд:                      8 компанийн 3,553 ширхэг хувьцаа 290,798₮
-          Block trade:                        1 компанийн 178,732 ширхэг хувьцаа 1.0 тэр.₮
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 22,183 ширхэг нэгж эрх 10.2 сая.₮
-          Компанийн бонд:                1 компанийн 1,963 ширхэг бонд 196.2 сая.₮
-          ХБҮЦаас:                            -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 797
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 134 хэлцэл
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн хувьцаанд 90 хэлцэл
- [MSE:LEND] Лэндмн ББСБ ХК-ийн  хувьцаанд 87 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:LEND] Лэндмн ББСБ ХК-ийн 437,528 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа 198.5 сая төгрөгөөр зарагдснаар үнийн дүнгээр идэвхитэй байлаа. Санхүүгийн салбарын 608,171 ширхэг хувьцаа 256.9 сая төгрөгөөр зарагдснаар нийт арилжааны 70.29%-ийг эзлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 18 ХК-ийн хувьцаа өсч, мөн тооны хувьцаа буурчээ. [MSE:KEK] Монгол керамик ХК-ийн хувьцаа өдрийн дээд +15.0%-иар өсч, [MSE:HGN] Хөх ган ХК-ийн хувьцаа -13.04%-иар унажээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

            

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TDB 2023-03-26 50 980 434 24820 (2024-09-10)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.