Мэдээний дэлгэрэнгүй

2023-09-13
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.09.13, 13.00 ]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
2 өдөр дараалан буураад байсан ТОП-20 индекс өнөөдөр +0.77%-ийн өсөлт үзүүлсэн бол MSE-A индекс 4 дараалсан бууралт үзүүлснээр 14,000 нэгжийн түвшинд хаагдав. Харин MSE-B индекс +0.17%-иар буурчээ.

ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн өсөлтүүд: 
- [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК-ийн ханш +1.69%-иар
- [MSE:SBM] Төрийн банк ХК-ийн ханш +2.68%-иар
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн ханш +2.02%-иар
- [MSE:GOV] Говь ХК-ийн ханш +1.86%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:SBM] Төрийн банк ХК:                      +9.5 тэр.₮-өөр өсч 363.8 тэр.₮
2. [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                   +8.7 тэр.₮-өөр өсч 440.4 тэр.₮
3. [MSE:XAC] Хас банк ХК:                               +6.9 тэр.₮-өөр өсч 627.9 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:      
1. [MSE:MIK] Мик холдинг ХК:                           -20.7 тэр.₮-өөр буурч 310.6 тэр.₮
2. [MSE:KHAN] Хаан банк ХК:                              -11.5 тэр.₮-өөр буурч 1,996.3 тэр.₮
3. [MSE:ERDN] Тэнгэрлиг медиа групп ХК:        -8.9 тэр.₮-өөр буурч 51.0 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Үнэт цаасны хоёрдогч зах дээр 1.18 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9.8 сая ширхэг үнэт цаас зарагджээ.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      24 компанийн 655,954 ширхэг хувьцаа 152.2 сая.₮
-          II ангилалд:                     11 компанийн 1,1 сая ширхэг хувьцаа 35.7 сая.₮
-          III ангилалд:                      5 компанийн 1.0 сая ширхэг хувьцаа 48.3 сая.₮
-          Block trade:                        2 компанийн 6.9 сая ширхэг хувьцаа 916.7 сая.₮
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 20,910 ширхэг нэгж эрх 6.5 сая.₮
-          Компанийн бонд:               1 компанийн 210 ширхэг бонд 20.9 сая.₮
-          ХБҮЦаас:                          1 компанийн 1 ширхэг үнэт цаас 0.1 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 870
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 128 хэлцэл
- [MSE:SEND] Сэндли ББСБ ХК-ийн хувьцаанд 79 хэлцэл
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн хувьцаанд 73 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:MBF] Мон бийф ХК-ийн 1.0 сая ширхэг хувьцаа 48.1 сая төгрөгөөр зарагдснаар үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүлсэн байна. Санхүүгийн салбарын 1.5 сая ширхэг хувьцаа 113.0 сая төгрөгөөр зарагдснаар нийт арилжааны 46.55%-ийг эзлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжаа хаагдахад 18 ХК-ийн хувьцаа өсч, мөн 18 ХК-ийн хувьцааны ханш буурлаа. [MSE:ONH] Өндөрхаан ХК-ийн хувьцаа +12.73%-ийн өсөлт, [MSE:TNGR] Тэнгэрлиг медиа групп ХК-ийн хувьцаа -14.93%-иар уналт үзүүллээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

      

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.