Мэдээний дэлгэрэнгүй

2023-09-14
0 сэтгэгдэл

Пүрэв гарагийн арилжаагаар [MSE:BODI] Бодь даатгал ХК-ийн хувьцаа -10.2%-иар унаж 83.06₮-т хаагдсан ба ингэснээр IPO гаргаснаас хойш хамгийн доод ханшид хүрлээ.

Ханшийн уналтад 2022 оноос хойшхи санхүүгийн тааруу гүйцэтгэл нөлөөлж байгаа. Тус компани хөрөнгийн зах зээлд орж ирэхдээ нэгж хувьцаагаа 113.0₮-өөр хөрөнгө оруулагчдад худалдаж байсан боловч өдгөө уг үнээс -26.5%-иар ханш нь унажээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханш IPO гаргасан үнээс доош буугаад байгаа юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BODI 2019-12-23 228 275 458 87 (2023-09-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.