Мэдээний дэлгэрэнгүй

2023-09-15
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #189

- Шинэ Хархорин хот байгуулах төслийг хэрэгжүүлэх хүрээнд уг хотын цахилгаан эрчим хүчийг нүүрсний цахилгаан станцаар хангах асуудал яригдаж байна. Уг хувилбараар шийдвэл шаардлагатай нүүрсээ [MSE:BTG] Баянтээг ХК-ийн уурхайгаас авахаар төлөвлөж байна. 

- [MSE:BOR] Борнуур ХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх сарын 23-нд хийж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр сонгоно. 

- [MSE:ERDN] Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК нь “Баянхөндий” төслийн алт олборлолтыг 2025 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.   

- [MSE:HSG] Хөсөг трейд ХК 2023 оны эхний хагас жилд -66.5 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

- [MSE:HUV] Хөвсгөл геологи ХК хувьцаа эзэмшигчдээ ээлжит бусаар /2023.10.19/ хуралдуулах ба уг хурлаар 2022 оны тайлан болон бусад асуудлыг шийдвэрлэнэ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.