www.marketinfo.mn - #190
- Монложистикс холдинг ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга 103.08%-ийн биелэлттэй хаагдав.
- [MSE:TAS] Эрдэнэт хүнс ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх сарын 23-нд хуралдуулах тов гаргалаа. Хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгож, энэ оны төлөвлөгөөг хэлэлцэнэ.
- [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК дээр анх удаа төмрийн баяжмалын арилжаа явагдаж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК болон “Монголросцветмет” ТӨҮГ-ийн нийт 7.7 сая ам.долларын дүнтэй баяжмал арилжигджээ.
- [MSE:BTG] Баянтээг ХК 2023 оны эхний хагас жилд 5.7 тэрбум төгрөгийн нүүрсний борлуулалт хийж, 2.38 тэрбумийн ашиг олов.