Даваа гарагийн арилжаа хаагдахад хувьцааны I ангилалд бүртгэлтэй [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаа -0.17%-иар буурч 1,197.0₮-т хаагдсан байна. Энэхүү хаалт тус хувьцааны хувьд 2023 он гарснаас хойшхи хамгийн доод ханш болжээ.
Өөрөө хэлбэл [MSE:APU] АПУ ХК-ийн ханш -19.7%-иар буурч, -312.5 тэрбум төгрөгийн үнэлгээгээ алдсан байна. Хэдийгээр ханш буурсан ч зах зээлд дээр арилжааны идэвхи харьцангуй өндөр байсаар байгаа нь эерэг үзүүлэлт болж байна. Тухайлбал, 2023 он гарснаас хойш нийт 4.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа багц байдлаар арилжигджээ.
Сүүлд компани 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 45.0₮ буюу нийт 47.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсноо зарласан.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:APU | 1992-06-25 | 1 062 974 743 | 1192 (2023-09-22) |