Мэдээний дэлгэрэнгүй

2023-09-21
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.09.21, 13.00 ]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекс -0.32%-иар буурснаар 4 дэх өдрөө доош буужээ. Харин MSE-A индекс +0.69%-иар өсч, MSE-B индекс -0.89%-иар буурлаа.

ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн бууралтууд: 
- [MSE:BODI] Бодь даатгал ХК-ийн ханш -4.92%-иар
- [MSE:SUU] Сүү ХК-ийн ханш -4.91%-иар
- [MSE:SBM] Төрийн банк ХК-ийн ханш -3.10%-иар
- [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн ханш -0.91%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:             +110.1 тэр.₮-өөр өсч 1,417.2 тэр.₮
2. [MSE:KHAN] Хаан банк ХК:                                    +7.6 тэр.₮-өөр өсч 1,979.1 тэр.₮
3. [MSE:GOV] Говь ХК:                                              +7.5 тэр.₮-өөр өсч 208.7 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. [MSE:XAC] Хас банк ХК:                                       -13.4 тэр.₮-өөр буурч 600.0 тэр.₮
2. [MSE:SBM] Төрийн банк ХК:                                  -11.2 тэр.₮-өөр буурч 351.1 тэр.₮
3. [MSE:SUU] Сүү ХК:                                                -6.2 тэр.₮-өөр буурч 120.3 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдрийн хөрөнгийн биржийн арилжаагаар нийтдээ 3.0 сая гаруй ширхэг үнэт цаас 1.5 тэрбум төгрөгөөр зарагдлаа.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      25 компанийн 941,417 ширхэг хувьцаа 321.5 сая.₮
-          II ангилалд:                     12 компанийн 738,837 ширхэг хувьцаа 116.3 сая.₮
-          III ангилалд:                      3 компанийн 440,450 ширхэг хувьцаа 23.3 сая.₮
-          Block trade:                        1 компанийн 863,108 ширхэг хувьцаа 906.2 сая.₮
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 17,416 ширхэг нэгж эрх 7.2 сая.₮
-          Компанийн бонд:                1 компанийн 864 ширхэг бонд 86.4 сая.₮
-          ХБҮЦаас:                            2 компанийн 343 ширхэг үнэт цаас 25.6 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 727
- [MSE:ADB] Ард кредит ББСБ ХК-ийн хувьцаанд 77 хэлцэл
- [MSE:AIC] Ард даатгал ХК-ийн хувьцаанд 65 хэлцэл
- [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаанд 60 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:HGN] Хөх ган ХК-ийн 440,324 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, [MSE:GLMT] Голомт банк ХК-ийн хувьцаа 101.1 сая төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа. Санхүүгийн салбарт 693,252 ширхэг хувьцаа 226.9 сая төгрөгөөр зарагдснаар нийт арилжааны 45.9%-ийг эзлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжаа хаагдахад 19 ХК-ийн хувьцаа өсч, мөн тооны хувьцааны ханш буурчээ. Үүнээс [MSE:MCH] Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцаа +14.82%-ийн өсөлт үзүүлж, [MSE:BNG] Баянгол зочид буудал ХК-ийн хувьцаа -12.86%-иар унасан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

            

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.