Мэдээний дэлгэрэнгүй

2023-09-22
0 сэтгэгдэл

[MSE:MBF] Мон бийф ХК одоогоос 1 жилийн өмнө хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болж байсан билээ.

Тодруулбал, тэд 2023 оны 8 сард олон нийтэд хувьцааныхаа 30%-ийг худалдаж, 2.89 тэрбум төгрөгийг 2,500 гаруй хөрөнгө оруулагчдаас босгож байв. 
Гэвч компанийн зүгээс үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтын нөхцөл байдлаас шалтгаалан эргэн ХХК /хязгаарлагдмал хариуцлагатай компани/ болох замыг сонгож, хувьцаа эзэмшигчид нь энэ оны 7-сарын 6-нд шийдвэрээ баталсан.

Монголын хөрөнгийн биржээс [MSE:MBF] Мон бийф ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, өөрийн үнэт цаасны бүртгэлээс 2023.09.20-ны өдөр хасах шийдвэр гаргаснаа зарлалаа. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MBF 2022-05-14 214 285 700 43,51 (2023-09-19)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.