[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.11.03, 13.00 ]
ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекс -1.18%-ийн уналт үзүүлснээр пүрэв гарагийн өсөлтөө эргэн алдлаа MSE-А индексийн хувьд +0.18%-иар өсч, MSE-B индекс -0.78%-иар буурсан байна.
ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн бууралт:
- [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК-ийн ханш -14.31%-иар
- [MSE:CUMN] Сэнтрал экспресс си ви эс ХК-ийн ханш -0.85%-иар
- [MSE:SBM] Төрийн банк ХК-ийн ханш -0.63%-иар
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:KHAN] Хаан банк ХК: +3.8 тэр.₮-өөр өсч 2,038.4 тэр.₮
2. [MSE:BOGD] Богд банк ХК: +3.4 тэр.₮-өөр өсч 114.4 тэр.₮
3. [MSE:APU] АПУ ХК: +2.1 тэр.₮-өөр өсч 1,237.3 тэр.₮
ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК: -17.3 тэр.₮-өөр буурч 103.6 тэр.₮
2. [MSE:SBM] Төрийн банк ХК: -2.2 тэр.₮-өөр буурч 356.4 тэр.₮
3. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК: -1.0 тэр.₮-өөр буурч 1,342.8 тэр.₮
АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Баасан гарагт МХБирж дээр 190,984 ширхэг үнэт цаас 73.7 сая төгрөгөөр арилжигдсан нь 2021 оны 1-р сараас хойшхи хамгийн бага дүнтэй арилжаа болов.
Арилжааны бүтэц:
- I ангилалд: 25 компанийн 159,617 ширхэг хувьцаа 64.4 сая.₮
- II ангилалд: 14 компанийн 12,425 ширхэг хувьцаа 5.0 сая.₮
- III ангилалд: 3 компанийн 5,611 ширхэг хувьцаа 1.1 сая.₮
- Block trade: -
- ХОС-ийн нэгж эрх: 2 ХОС-ийн 13,321 ширхэг нэгж эрх 2.5 сая.₮
- Компанийн бонд: -
- ХБҮЦаас: 2 ХОС-ийн 10 ширхэг үнэт цаас 0.6 сая.₮
ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 421
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 48 хэлцэл
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 34 хэлцэл
- [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаанд 27 хэлцэл
АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:BOGD] Богд банк ХК-ийн 29,144 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр,
[MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаа 11.1 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлжээ. Санхүүгийн салбарын 118,776 ширхэг хувьцаа 43.1 сая төгрөгөөр арилжигдан нийт арилжааны 58.46%-ийг эзлэв.
ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжаа хаагдахад 20 ХК-ийн хувьцаа өсч, 16 ХК-ийн ханш буурчээ.
[MSE:ITLS] Айтүүлс ХК-ийн хувьцаа +11.07%-ийн өсөлт үзүүлж,
[MSE:UID] Улсын их дэлгүүр ХК-ийн хувьцаа -14.31%-иар унасан байна.
www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн
ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.