Мэдээний дэлгэрэнгүй

2023-11-10
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #197

- [MSE:XAC] Хас банк ХК 2-р улиралд олсон цэвэр ашгийн 25%-ийг ногдол ашигт хуваарилахаа зарлав. Энэ нь нэгж хувьцаанд 14.75₮ буюу 15.5 тэрбум төгрөг юм.  

- [MSE:HML] Глобал Монголиа холдинг ХК нь үнэт цаасны брокерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гаүли ҮЦК-ийг худалдан авахаа төлөвлөж байна.

- [MSE:SUU] Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Гантулга эргэн томилогджээ. 

- [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК нь 2023 оны 3-р улиралд 7.2 тэрбум төгрөгийн орлого олж, 2.79 тэрбумын ашигтай ажиллав. 

- [MSE:MBF] Монбийф ХК-ийг ХХК болгож, хувьцааг нь бүртгэлээс хасах шийдвэрийг СЗХ-ноос гаргажээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.