www.marketinfo.mn - #199
- Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь солигдсон [MSE:HVL] Хөвсгөл ХК ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх сарын 6-нд хийж, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилөн, хөрөнгө оруулалт татах асуудлыг хэлэлцэнэ.
- СЗХ-ноос өнгөрөгч баасан гарагт нэр бүхий 9 хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.
- [MSE:GOV] Говь ХК нь Азийн Хөгжлийн банктай 30 сая ам.долларын урт хугацаат эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авахаар болжээ.
- “Омни ассет ТЗК” ХХК-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 60,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2023.11.22-ны өдрөөс эхлэхээр болжээ.