Мэдээний дэлгэрэнгүй

2023-11-30
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.11.30, 13.00 ]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Арилжааны дүнд ТОП-20 индекс +0.57%-ийн өсөлт үзүүлснээр 37,000 нэгжээс дээш давсан бол MSE-A индекс +0.02%-иар өслөө. Харин MSE-B индекс -0.24%-иар буурч 12,090.89 нэгжид хаагдсан байна.

ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн өсөлт:
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн ханш +3.83%-иар
- [MSE:MNP] Монгол шуудан ХК-ийн ханш +1.54%-иар
- [MSE:TUM] Түмэн шувуут ХК-ийн ханш +1.12%-иар
- [MSE:BOGD] Богд банк ХК-ийн ханш +4.02%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                   +18.5 тэр.₮-өөр өсч 503.3 тэр.₮
2. [MSE:BOGD] Богд банк ХК:                         +4.3 тэр.₮-өөр өсч 112.2 тэр.₮
3. [MSE:MNP] Монгол шуудан ХК:                   +1.1 тэр.₮-өөр өсч 75.1 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. [MSE:KHAN] Хаан банк ХК:                        -26.8 тэр.₮-өөр буурч 2,049.8 тэр.₮
2. [MSE:SBM] Төрийн банк ХК:                        -8.7 тэр.₮-өөр буурч 343.1 тэр.₮
3. [MSE:APU] АПУ ХК:                                     -8.5 тэр.₮-өөр буурч 1,194.8 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдрийн арилжаагаар 439,492 ширхэг үнэт цаас арилжигдаж, 166.2 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      25 компанийн 395,929 ширхэг хувьцаа 157.9 сая.₮
-          II ангилалд:                     16 компанийн 34,915 ширхэг хувьцаа 4.6 сая.₮
-          III ангилалд:                      5 компанийн 850 ширхэг хувьцаа 0.04 сая.₮
-          Block trade:                        -
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 7,798 ширхэг нэгж эрх 3.6 сая.₮
-          Компанийн бонд:                -
-          ХБҮЦаас:                            -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 781
- [MSE:TUM] Түмэн шувуут ХК-ийн хувьцаанд 156 хэлцэл
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 100 хэлцэл
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 46 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-ийн 163,231 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа 33.2 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Энэ өдөр санхүүгийн салбарын 324,178 ширхэг хувьцаа 111.2 сая төгрөгөөр арилжигдаж, нийт арилжааны 66.90%-ийг бүрдүүлжээ.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжаа хаагдахад 16 ХК-ийн хувьцааны ханш өссөн бөгөөд [MSE:HVL] Хөвсгөл ХК-ийн хувьцаа +14.99%-иар өсөлттай хаагдав.  Харин 22 ХК-ийн ханш буурч, [MSE:BAN] Багануур ХК-ийн хувьцаа -14.72%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэнЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

         

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BAN 1991-01-01 20 974 360 920 (2024-02-23)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.