Мэдээний дэлгэрэнгүй

2023-12-01
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2023.12.01, 13.00 ]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Зах зээлийн гол ТОП-20 индекс -0.88%-иар буурч хаагдсан бол бусад MSE-A индекс -0.79%-иар, MSE-B индекс мөн -1.09%-иар унасан байна.

ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн бууралт:
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн ханш -2.18%-иар
- [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК-ийн ханш -8.01%-иар
- [MSE:ERDN] Эрдэнэ ресурс ХК-ийн ханш -1.92%-иар
- [MSE:APU] АПУ ХК-ийн ханш -0.36%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн: 
1. [MSE:KHAN] Хаан банк ХК:                               +24.8 тэр.₮-өөр өсч 2,074.7 тэр.₮
2. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:           +19.3 тэр.₮-өөр өсч 1,298.9 тэр.₮
3. [MSE:XAC] Хас банк ХК:                                   +10.5 тэр.₮-өөр өсч 609.5 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. [MSE:MIK] Мик холдинг ХК:                                -46.6 тэр.₮-өөр буурч 264.0 тэр.₮
2. [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                            -10.9 тэр.₮-өөр буурч 492.3 тэр.₮
3. [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК:                          -9.5 тэр.₮-өөр буурч 108.9 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
12-р сарын эхний арилжаагаар 609,539 ширхэг үнэт цаас арилжигдаж, 1.04 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      25 компанийн 433,485 ширхэг хувьцаа 132.9 сая.₮
-          II ангилалд:                     15 компанийн 44,104 ширхэг хувьцаа 11.4 сая.₮
-          III ангилалд:                      1 компанийн 106 ширхэг хувьцаа 0.01 сая.₮
-          Block trade:                        1 компанийн 130,599 ширхэг хувьцаа 845.99 сая.₮
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 728 ширхэг нэгж эрх 0.5 сая.₮
-          Компанийн бонд:               1 компанийн 517 ширхэг бонд 51.7 сая.₮
-          ХБҮЦаас:                            -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,059
- [MSE:TUM] Ард кредит ББСБ ХК-ийн хувьцаанд 200 хэлцэл
- [MSE:AIC] Ард даатгал ХК-ийн хувьцаанд 155 хэлцэл
- [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаанд 125 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-ийн 235,409 ширхэг хувьцаа 26.9 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүлжээ. Салбарын гүйцэтгэлийг харвал Санхүүгийн салбарын 325,726 ширхэг хувьцаа 88.6 сая төгрөгөөр арилжигдаж, нийт арилжааны 61.15%-ийг эзлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Өнөөдөр 20 ХК-ийн хувьцааны ханш өсөлтөөр, 16 ХК-ийн хувьцаа бууралтаар арилжааг хаасан ба үүнээс [MSE:HVL] Хөвсгөл ХК-ийн хувьцаа +14.99%-иар өсч, [MSE:MIK] Мик холдинг ХК-ийн хувьцаа өдрийн дээд -15.0%-иар унасан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

        

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MIK 2008-04-28 20 709 320 20000 (2024-02-09)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.