Мэдээний дэлгэрэнгүй

2023-12-04
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #199

- [MSE:GOV] Говь ХК нь Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулж байсан ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрийн барилгаа “Улаанбаатар принт” ХХК-д 1.4 тэрбум төгрөгөөр зарах шийдвэр гаргав.  

- [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК нь III ангилалд бүртгэлтэй [MSE:ONH] Өндөрхаан ХК-ийн 49,900 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 10,660₮-өөр худалдан авах санал гаргахаар болжээ.

- 2024 оноос иргэд, хуулийн этгээдийн ногдол ашгийн орлого болон бондын хүүгийн орлогын татвар щ 10%-аас 5% болж буурна. 

- [MSE:APU] АПУ ХК Бүгд Найрамдах Казахстан улсын шингэн хүнсний үйлдвэрлэгч болон импортлогч “Импорт Сауда” ХХК–тай хамтран ажиллахаар болов. Ингэснээр тус улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспорт хийх боломжтой болно.

- [MSE:XAC] Хас банк ХК-ийн ТУЗ-өөс нийт 417.3 сая төгрөгийн үнийн дүнтэй сонирхлын зөрчилтэй хэлцлийг баталсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.