Мэдээний дэлгэрэнгүй

2024-01-26
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.01.26, 13.00 ]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Зах зээлийн гол ТОП-20 индекc +0.34%-иар, I ангилалын MSE-A индекс +0.17%-иар өсчээ.

ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн өсөлтүүд:
- [MSE:GLMT] Голомт банк ХК-ийн ханш +1.47%-иар
- [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн ханш +1.40%-иар
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн ханш +0.46%-иар
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ханш +0.34%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:TTL] Тавантолгой ХК:                    +14.7 тэр.₮-өөр өсч 1,069.1 тэр.₮
2. [MSE:GLMT] Голомт банк ХК:                 +10.4 тэр.₮-өөр өсч 723.7 тэр.₮
3. [MSE:KHAN] Хаан банк ХК:                     +9.5 тэр.₮-өөр өсч 2,080.5 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                 -4.9 тэр.₮-өөр буурч 510.1 тэр.₮
2. [MSE:SBM] Төрийн банк ХК:                    -4.3 тэр.₮-өөр буурч 372.2 тэр.₮
3. [MSE:GOV] Говь ХК:                                -3.1 тэр.₮-өөр буурч 204.1 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдрийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4.7 сая ширхэг үнэт цаас 495.5 сая төгрөгөөр арилжигдав.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      24 компанийн 1.5 сая ширхэг хувьцаа 233.1 сая.₮
-          II ангилалд:                     15 компанийн 47,352 ширхэг хувьцаа 6.2 сая.₮
-          III ангилалд:                      3 компанийн 2,586 ширхэг хувьцаа 0.4 сая.₮
-          Block trade:                        -
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 5,440 ширхэг нэгж эрх 0.6 сая.₮
-          Компанийн бонд:               2 компанийн 5 ширхэг бонд 0.5 сая.₮
-          ХБҮЦаас:                           -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 990
- [MSE:MNDL] Мандал даатгал ХК-ийн хувьцаанд 132 хэлцэл
- [MSE:SEND] Сэндли ББСБ ХК-ийн хувьцаанд 102 хэлцэл
- [MSE:TUM] Түмэн шувуут ХК-ийн хувьцаанд 100 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:BOGD] Богд банк ХК-ны 1.3 сая ширхэг хувьцаа 106.1 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй байлаа.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжаа хаагдахад 18 ХК-ийн хувьцааны ханш өсч, 19 ХК-ийн ханш буурсан байна. Үүнээс [MSE:ADU] Хөвсгөл алтан дуулга ХК-ийн хувьцаа +14.71%-иар өссөн бол [MSE:HGN] Хөх ган ХК-ийн хувьцаа өдрийн дээд -15.0%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

         

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:HGN 2008-07-30 101 317 557 44,5 (2024-02-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.