Мэдээний дэлгэрэнгүй

2024-01-31
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.01.31, 13.00 ]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Хувьцааны I ангилалын MSE-A индекс +0.44%-ийн, II ангилалын MSE-B индекс +0.97%-ийн өсөлтөөр арилжааг хаасан бол ТОП-20 индекс +0.26%-иар өсчээ.

ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн өсөлтүүд:
- [MSE:MNDL] Мандал даатгал ХК-ийн ханш +5.44%-иар
- [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн ханш +3.37%-иар
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн ханш +2.98%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:TTL] Тавантолгой ХК:                                   +35.8 тэр.₮-өөр өсч 1,099.6 тэр.₮
2. [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                              +15.1 тэр.₮-өөр өсч 523.4 тэр.₮
3. [MSE:CUMN] Сэнтрал экспресс си ви эс ХК:            +8.1 тэр.₮-өөр өсч 141.8 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:               -55.0 тэр.₮-өөр буурч 1,453.9 тэр.₮
2. [MSE:MLG] Монложистикс холдинг ХК:                   -7.3 тэр.₮-өөр буурч 65.5 тэр.₮
3. [MSE:ERDN] Эрдэнэ ресурс ХК:                              -3.8 тэр.₮-өөр буурч 285.4 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Лхагва гарагт МХБирж дээр 20.5 сая ширхэг үнэт цаас 2.1 тэрбум төгрөгөөр зарагдсан байна.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                         24 компанийн 420,436 ширхэг хувьцаа 251.4 сая.₮
-          II ангилалд:                        14 компанийн 104,973 ширхэг хувьцаа 15.3 сая.₮
-          III ангилалд:                         3 компанийн 10,490 ширхэг хувьцаа 2.3 сая.₮
-          Block trade:                           1 компанийн 20 сая ширхэг хувьцаа 1.3 тэр.₮
-          ХОС-ийн нэгж эрх:                2 ХОС-ийн 18,480 ширхэг нэгж эрх 5.7 сая.₮
-          Компанийн бонд:                   2 компанийн 48 ширхэг бонд 4.8 тэр.₮
-          ХБҮЦаас:                              1 компанийн 5,000 ширхэг үнэт цаас 500.0 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 2,013
- [MSE:MFC] Монос хүнс ХК-ийн хувьцаанд 236 хэлцэл
- [MSE:MNDL] Мандал даатгал ХК-ийн хувьцаанд 205 хэлцэл
- [MSE:TUM] Түмэн шувуут ХК-ийн хувьцаанд 200 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Энэ өдөр [MSE:LEND] Лэндмн ББСБ ХК-ийн 175,623 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаа 123.0 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөнийг харвал 17 ХК-ийн хувьцааны ханш өсч, 18 ХК-ийн ханш буурсан бөгөөд [MSE:MIE] Материалимпекс ХК-ийн хувьцаа +13.75%-иар өсөлт, [MSE:MLG] Монложистикс холдинг ХК-ийн хувьцаа -10.08%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

         

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MLG 2023-09-12 395 858 822 182,36 (2024-02-23)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.