Мэдээний дэлгэрэнгүй

2024-05-27
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.05.27, 13.00 ]

Шинэ 7 хоногийн эхний өдөр ТОП-20 индекс -0.54%-иар, MSE-А индекс -0.32%-иар тус тус буурсан бол MSE-B индекс +0.49%-ийн өсөлт үзүүллээ. 

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн бууралтууд:
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ханш -1.63%-иар
- [MSE:MNP] Монгол шуудан ХК-ийн ханш -4.05%-иар
- [MSE:APU] АПУ ХК-ийн ханш -0.36%-иар
- [MSE:GLMT] Голомт банк ХК-ийн ханш -0.47%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:TTL] Тавантолгой ХК:                          +11.7 тэр.₮-өөр өсч 1,210.2 тэр.₮
2. [MSE:KHAN] Хаан банк ХК:                            +3.8 тэр.₮-өөр өсч 1,942.8 тэр.₮
3. [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                       +2.6 тэр.₮-өөр өсч 536.2 тэр.₮
 
ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. [MSE:ERDN] Эрдэнэ ресуср д.корп ХК:          -46.1 тэр.₮-өөр буурч 383.9 тэр.₮
2. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:       -21.4 тэр.₮-өөр буурч 1,293.9 тэр.₮
3. [MSE:XAC] Хас банк ХК:                               -14.3 тэр.₮-өөр буурч 757.6 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Үнэт цаасны хоёрдогч зах дээр 722,447 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 267.1 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      25 компанийн 382,709 ширхэг хувьцаа 194.5 сая.₮
-          II ангилалд:                     15 компанийн 320,718 ширхэг хувьцаа 65.2 сая.₮
-          III ангилалд:                      6 компанийн 2,111 ширхэг хувьцаа 0.9 сая.₮
-          Block trade:                        -
-          ХОС-ийн нэгж эрх:            1 ХОС-ийн 16,909 ширхэг нэгж эрх 6.5 сая.₮
-          Компанийн бонд:               -
-          ХБҮЦаас:                           -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,047
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 188 хэлцэл
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 113 хэлцэл
- [MSE:TUM] Түмэншувуут ХК-ийн хувьцаанд 96 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:CUMN] Премиум нэксус ХК-ийн 158,889 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаа 71.7 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүнгээр идэвхитэй байв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Өнөөдөр 17 ХК-ийн хувьцааны ханш өсөлт үзүүлснээс [MSE:SES] Сэлэнгэ сүрэг ХК-ийн ханш +14.99%-иар өсчээ. Харин 26 ХК-ийн ханш буурч, [MSE:JLT] Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн хувьцааны ханш -14.96%-иар унасан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

          

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.