Мэдээний дэлгэрэнгүй

2024-06-13
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.06.13, 13.00 ]

Зах зээлийн гол индексүүд бууралт үзүүлсэн ба ТОП-20 индекс -0.44%-иар, I ангилалын MSE-A индекс -0.22%-иар буурлаа. 

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн бууралтууд:
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ханш -2.74%-иар
- [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн ханш -2.65%-иар
- [MSE:GLMT] Голомт банк ХК-ийн ханш -0.60%-иар
- [MSE:GOV] Говь ХК-ийн ханш -0.33%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                         +14.8 тэр.₮-өөр өсч 524.5 тэр.₮
2. [MSE:KHAN] Хаан банк ХК:                               +5.7 тэр.₮-өөр өсч 1,935.1 тэр.₮
3. [MSE:CUMN] Премиум нэксус ХК:                      +3.8 тэр.₮-өөр өсч 210.0 тэр.₮
 
ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:          -34.6 тэр.₮-өөр буурч 1,230.6 тэр.₮
2. [MSE:TTL] Тавантолгой ХК:                              -33.7 тэр.₮-өөр буурч 1,239.7 тэр.₮
3. [MSE:ERDN] Эрдэнэ ресурс д.корп ХК:             -10.7 тэр.₮-өөр буурч 740.2 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Монголын хөрөнгийн бирж дээр 646,095 ширхэг үнэт цаас арилжигдсан бөгөөд хөрөнгө оруулагчид нийт 240.6 сая төгрөгийн арилжаа хийжээ.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      25 компанийн 529,620 ширхэг хувьцаа 221.2 сая.₮
-          II ангилалд:                     11 компанийн 108,194 ширхэг хувьцаа 10.9 сая.₮
-          III ангилалд:                      4 компанийн 347 ширхэг хувьцаа 7.6 сая.₮
-          Block trade:                        -
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 7,934 ширхэг нэгж эрх 0.8 сая.₮
-          Компанийн бонд:                -
-          ХБҮЦаас:                           -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 589
- [MSE:MFC] Монос хүнс ХК-ийн хувьцаанд 65 хэлцэл
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 55 хэлцэл
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 48 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:MFC] Монос хүнс ХК-ийн 142,080 ширхэг хувьцаа зарагдснаар тоо ширхэгээр, [MSE:GLMT] Голомт банк ХК-ийн хувьцаа 127.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 19 ХК-ийн хувьцааны ханш өсөлт үзүүлснээс [MSE:MNS] Монноос ХК-ийн ханш +14.94%-иар өслөө. Харин 17 ХК-ийн ханш буурсан бөгөөд [MSE:TSA] Цагаан толгой ХК-ийн хувьцааны ханш -15.0%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

         

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.