Мэдээний дэлгэрэнгүй

2024-06-24
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.06.24, 13.00 ]

ТОП-20 индекс өмнөх хаалтаас -1.32%-иар унаснаар 43,661.30 нэгжид хаагдсан бол MSE-A индекс -0.36%-иар, MSE-B индекс -0.20%-иар унасан байна.  

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн бууралтууд:
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ханш -10.15%-иар
- [MSE:SUU] Сүү ХК-ийн ханш -5.39%-иар
- [MSE:BOGD] Богд банк ХК-ийн ханш -4.01%-иар
- [MSE:MNP] Монгол шуудан ХК-ийн ханш -1.08%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:XAC] Хас банк ХК:                            +5.8 тэр.₮-өөр өсч 751.7 тэр.₮
2. [MSE:TTL] Тавантолгой ХК:                      +5.2 тэр.₮-өөр өсч 1,294.5 тэр.₮ 
3. [MSE:APU] АПУ ХК:                                    +4.2 тэр.₮-өөр өсч 1,058.7 тэр.₮
 
ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:      -143.7 тэр.₮-өөр буурч 1,272.5 тэр.₮
2. [MSE:SUU] Сүү ХК:                                        -7.5 тэр.₮-өөр буурч 131.4 тэр.₮
3. [MSE:BOGD] Богд банк ХК:                            -4.1 тэр.₮-өөр буурч 98.4 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Даваа гарагт үнэт цаасны хоёрдогч зах дээр 1.76 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 587.5 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      25 компанийн 1.66 сая ширхэг хувьцаа 487.6 сая.₮
-          II ангилалд:                     17 компанийн 58,017 ширхэг хувьцаа 20.3 сая.₮
-          III ангилалд:                      4 компанийн 12,182 ширхэг хувьцаа 2.9 сая.₮
-          Block trade:                        -
-          ХОС-ийн нэгж эрх:            2 ХОС-ийн 32,338 ширхэг нэгж эрх 16.2 сая.₮
-          Компанийн бонд:               1 компанийн 602 ширхэг бонд 60.1 сая.₮
-          ХБҮЦаас:                          1 компанийн 2 ширхэг үнэт цаас 0.2 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,150
- [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаанд 171 хэлцэл
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 123 хэлцэл
- [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-ийн хувьцаанд 78 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:BOGD] Богд банк ХК-ийн 453,604 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаа 101.0 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжаа хаагдахад 20 ХК-ийн хувьцааны ханш өсч, 18 ХК тооны хувьцааны ханш буурав. [MSE:SHG] Шарын гол ХК-ийн хувьцааны ханш +9.20%-иар өссөн бол [MSE:SOH] Жидакс ХК-ийн хувьцааны ханш -13.53%-иар унасан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

         

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.