Мэдээний дэлгэрэнгүй

2024-06-26
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.06.26, 13.00 ] 

Лхагва гарагт ТОП-20 индекс +1.21%-ийн өндөр өсөлтөөр хаагдсан бол I ангилалын MSE-A индекс +1.0%-иар мөн өслөө. 

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн өсөлтүүд:
- [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн ханш +4.34%-иар
- [MSE:MFC] Монос хүнс ХК-ийн ханш +10.25%-иар
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн ханш +0.40%-иар
- [MSE:GOV] Говь ХК-ийн ханш +2.28%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:TTL] Тавантолгой ХК:                           +56.9 тэр.₮-өөр өсч 1,367.2 тэр.₮ 
2. [MSE:KHAN] Хаан банк ХК:                             +7.6 тэр.₮-өөр өсч 1,938.9 тэр.₮
3. [MSE:ERDN] Эрдэнэ ресурс д.корп ХК:            +6.5 тэр.₮-өөр өсч 378.4 тэр.₮
 
ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. [MSE:XAC] Хас банк ХК:                                  -8.7 тэр.₮-өөр буурч 742.9 тэр.₮
2. [MSE:APU] АПУ ХК:                                         -5.4 тэр.₮-өөр буурч 1,050.2 тэр.₮
3. [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК:              -1.2 тэр.₮-өөр буурч 109.2 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Үнэт цаасны хоёрдогч зах дээр 1.06 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 357.9 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      24 компанийн 881,602 ширхэг хувьцаа 322.9 сая.₮
-          II ангилалд:                     12 компанийн 166,350 ширхэг хувьцаа 28.9 сая.₮
-          III ангилалд:                      3 компанийн 1,432 ширхэг хувьцаа 2.6 сая.₮
-          Block trade:                        -
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 15,856 ширхэг нэгж эрх 3.4 сая.₮
-          Компанийн бонд:                -
-          ХБҮЦаас:                            -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,273
- [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаанд 154 хэлцэл
- [MSE:MFC] Монос хүнс ХК-ийн хувьцаанд 134 хэлцэл
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 130 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:LEND] Лэндмн ББСБ ХК-ийн 287,259 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа 59.2 сая төгрөгөөр арилжигджээ.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжаа хаагдахад 24 ХК-ийн хувьцааны ханш өсөлт үзүүлсэн бөгөөд [MSE:TNGR] Тэнгэрлиг медиа групп ХК-ийн хувьцааны ханш +10.30%-ийн өслөө. Харин 10 ХК-ийн ханш буурч, [MSE:MCH] Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцааны ханш -4.0%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


       


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.