Мэдээний дэлгэрэнгүй

2024-08-05
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.08.05, 13.00 ] 

Даваа гарагт сагсандаа 20 ХК-ийг багтаасан ТОП-20 индекс +1.02%-ийн өсөлт үзүүлснээр 50,741.39 нэгж хүрэв. Энэ нь тус индексийн хувьд дээд үзүүлэлт болж байна. 

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн өсөлтүүд:
- [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн ханш +4.23%-иар
- [MSE:SUU] Сүү ХК-ийн ханш +3.91%-иар
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн ханш +0.51%-иар
- [MSE:APU] АПУ ХК-ийн ханш +1.70%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. [MSE:TTL] Тавантолгой ХК:              +77.9 тэр.₮-өөр өсч 1,921.2 тэр.₮
2. [MSE:APU] АПУ ХК:                          +18.1 тэр.₮-өөр өсч 1,081.0 тэр.₮
3. [MSE:XAC] Хас банк ХК:                   +12.2 тэр.₮-өөр өсч 768.4 тэр.₮
 
ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК:             -17.9 тэр.₮-өөр буурч 133.5 тэр.₮
2. [MSE:ERDN] Эрдэнэ ресурс д.кор ХК:      -12.4 тэр.₮-өөр буурч 430.7 тэр.₮
3. [MSE:KHAN] Хаан банк ХК:                     -11.5 тэр.₮-өөр буурч 2,015.4 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Арилжааны гүйцэтгэлийн хувьд 930,273 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 544.3 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Арилжааны бүтэц:
-          I ангилалд:                      23 компанийн 664,519 ширхэг хувьцаа 400.3 сая.₮
-          II ангилалд:                     17 компанийн 92,957 ширхэг хувьцаа 56.3 сая.₮
-          III ангилалд:                      6 компанийн 122,644 ширхэг хувьцаа 26.6 сая.₮
-          Block trade:                        -
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 49,740 ширхэг нэгж эрх 40.5 сая.₮
-          Компанийн бонд:                -
-          ХБҮЦаас:                           1 компанийн 413 ширхэг үнэт цаас 20.6 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,876
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 271 хэлцэл
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 263 хэлцэл
- [MSE:TUM] Түмэн шувуут ХК-ийн хувьцаанд 141 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:QPAY] Инновэйшн инвестмент ХК-ийн 118,708 ширхэг хувьцаа арилжигдаж тоо ширхэгээр, [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаа 108.9 сая төгрөгөөр арилжигдснаар тоо ширхэг болон үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй арилжигдлаа.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Даваа гарагт 19 ХК-ийн хувьцааны ханш өсөлт үзүүлсэн бол 20 ХК-ийн ханш буурчээ. [MSE:BDL] Могойн гол ХК-ийн хувьцааны ханш +15.0%-ийн өсч, [MSE:TNGR] Тэнгэрлиг медиа групп ХК-ийн хувьцаа -13.66%-иар унасан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

         

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.